Амьдралаа төлөвлөх хамгийн түгээмэл хоёр арга бол цаасан дэвтэр болон digital planner. Хоёулаа өөрийн давуу талтай ч хэрэглэгчид өдөр бүр тулгардаг бодит нэг асуудал бий: Эмх цэгцээ хэрхэн алдахгүй авч явах вэ?
Цаасан дэвтэр нь гараар бичих мэдрэмжийг өгдөг. Энэ нь зарим хүний хувьд төвлөрлийг нэмэгдүүлж, бодлоо цэгцлэхэд тусалдаг. Гэхдээ нэг л алдаа гарвал засахад төвөгтэй, бүтэц шинээр зурах шаардлагатай, дэвтэр дуусахаараа дахин худалдан авна. Хамгийн гол нь алга болчихвол бүх бичсэн тэмдэглэл хамт устдаг эрсдэлтэй.
Digital planner энэ бүхнийг илүү уян хатан байдлаар шийдэж чаддаг. Хүссэн үедээ засах, нэмж хасах, шинэ хуудас үүсгэх боломжтой. Cloud дээр хадгалагддаг тул мэдээлэл алдахгүй, ямар ч төхөөрөмжөөс нэвтрээд үргэлжлүүлэн ашиглаж болно. Сар бүрийн бүтэц бэлэн учраас таны хийх зүйлээ оруулах л үлдэнэ. Нэмээд маш гоё үзэмжтэй тул дэлхий нийтээр дижитал төлөвлөгч тренд болсон байна.
Цаасан дэвтэр дээр хуучин бичсэн зүйлээ олох гэж олон хуудас эргүүлэх шаардлагатай. Харин digital planner–т хайлт хийгээд секундийн дотор олно. Түүнчлэн цаасан дэвтэрийн бүтэц бүх хүнд таарахгүй бол digital planner–ийг амьдралын хэв маягтаа тааруулж хүссэнээрээ өөрчилж болно.
Тэгэхээр та цэгцтэй, уян хатан, дахин ашиглагдах систем хүсвэл digital planner илүү сонголт болно. Эмх цэгцтэй амьдрал гэдэг таны сахилга батаас бус, зөв системээс эхэлдэг. Хэрэв та өөрийн амьдралд тохирсон digital planner хайж байгаа бол доорх саналуудаас сонгоод үзээрэй.
