Digital Planner дэлхий даяар TREND болж буй шалтгаан

Сүүлийн хэдэн жилд digital planner гэдэг ойлголт зүгээр нэг сонголт байхаа больж, дэлхий даяар өдөр тутмын амьдралаа системтэйгээр удирдах хамгийн түгээмэл арга болж өөрчлөгдөж байна. Хүмүүс цаг хугацаагаа илүү ухаалгаар удирдахыг хүсдэг болсон энэ үед digital planner нь зөвхөн нэг файл биш, харин амьдралыг нь илүү эмх цэгцтэй, уян хатан, бүтээмжтэй болгох хүчтэй хэрэгсэл боллоо.

Юу нь ингэж эрэлттэй болгов? Хүмүүс яагаад уламжлалт цаасан дэвтрээс digital руу шилжиж байна вэ?

Энэ өөрчлөлтийн цаана хэд хэдэн маш бодит шалтгаан бий.

  • Digital planner-ийн хамгийн том давуу тал бол уян хатан байдал. Та хүссэн үедээ засвар хийж, нэмж, хасаж, бүтцийг өөртөө тохируулж болно. Цаасан дэвтэр шиг алдаа гарахад дахин бичих хэрэггүй. Амьдралын хэв маяг нь байнга өөрчлөгддөг, ажлын ачаалал ихтэй хүмүүсийн хувьд энэ нь цаг хэмнэх хамгийн том шийдэл болж байна.
  • Мөн төхөөрөмж хоорондоо синк хийгддэг нь digital planner-г дэлхий даяар түгээхэд том нөлөө үзүүлжээ. Хүмүүс утсаараа тэмдэглэлээ хөтөлж эхлээд, таблет дээрээ үргэлжлүүлэн, компьютер дээрээ илүү дэлгэрэнгүй төлөвлөж чаддаг. Ямар ч төхөөрөмжөөс мэдээлэлд нэвтрэх боломжтой учир өндөр бүтээмжтэй хүмүүс digital руу бүрэн шилжсэн.
  • Хүмүүс digital planner-ийг сонгох бас нэг шалтгаан бол тогтвортой байдал. Байгальд ээлтэй, дахин дахин худалдаж авах шаардлагагүй, нэг удаа авсан template олон жил хэрэглэгддэг. Энэ нь мөнгө төгрөг, цаас, орон зай хэмнэдэг ухаалаг сонголт болсон.

Бас нэг сонирхолтой өөрчлөлт бол lifestyle–д нийцэх чадвар. Цаасан дэвтэр нэг төрлийн бүтэцтэй байдаг бол digital planner-г өөрийн хэрэгцээнд яг тохируулж customizing хийх боломжтой. Зарим хүн гоо зүйд мэдрэмжтэй, minimal дизайнтай planner хүсдэг бол зарим нь өнгө, график, таб бүхий бүтцийг илүүд үздэг. Digital planner эдгээр бүгдийг бүрэн хангаж чаддаг тул хүмүүсийн сэтгэл ханамж эрс нэмэгдсэн.

Хамгийн гол нь digital planner нь зорилгоо хянах, ажлаа төлөвлөх, санхүүгээ удирдах, дадал зуршлаа шинээр бий болгох зэрэг олон хэрэгцээг нэг дор шийддэг. Ингэснээр хүмүүс олон дэвтэр ашиглах шаардлагагүй болж, бүх зүйл нэг системд цэгцэрдэг.

Товчхондоо digital planner бол зүгээр нэг trend биш. Энэ бол технологи, бүтээмж, minimal lifestyle гурвын огтлолцлоор үүссэн шинэ үеийн төлөвлөлтийн арга юм. Цаг хугацааг илүү ухаалгаар ашиглахыг хүсэж байгаа хэн бүхний хувьд digital систем рүү шилжих нь тэдний амьдралыг бодитоор хөнгөвчилж, илүү эмх цэгцтэй, илүү дэг журамтай болгох шийдэл болсон.

Хэрвээ та ч гэсэн энэ өөрчлөлтөд нэгдэхийг хүсэж байвал өөртөө тохирсон digital planner-г эндээс сонгоорой. Нэг удаагийн худалдаа олон жилийн хэрэглээ болдогийг олон хэрэглэгч баталжээ.

Leave a Reply

Shopping cart

0
image/svg+xml

No products in the cart.

Continue Shopping