Аффилиат хөтөлбөрийн нөхцөл
- Урамшуулал
Таны өвөрмөц линк эсвэл кодоор хийгдсэн, амжилттай төлөгдсөн захиалгын дүнгийн 20%-ийг урамшуулал болгон олгоно. - Тооцоо ба төлөлт
- Урамшууллыг 7 хоног тутам баасан гарагт банкны шилжүүлгээр олгоно.
- Зөвхөн 7 хоногийн өмнө “Completed” төлөвт орсон, буцаагдаагүй захиалгыг тооцно.
- Доод хэмжээ 10,000₮. Хүрээгүй дүн дараагийн долоо хоногт шилжинэ.
- Шилжүүлэг хийхийн тулд банк, дансны дугаар, данс эзэмшигчийн нэрээ бидэнд өгөх ёстой.
- Хөтөлбөрт хамрагдах захиалга
- Цуцлагдсан, буцаагдсан, төлбөр төлөгдөөгүй захиалгад урамшуулал олгохгүй.
- Өөрийн линк, кодоор өөрөө худалдан авсан захиалгад урамшуулал олгохгүй.
- Сурталчлах дүрэм
- Бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээлэл өгнө.
- Бүтээгдэхүүний чадвар, үр дүнгийн талаар баталгаагүй амлалт өгөхгүй.
- Спам, хуурамч клик, хуурамч захиалга үүсгэхийг хориглоно.
- Хөтөлбөрийг өөрчлөх, цуцлах
Бид нөхцөл, урамшууллын хувийг өөрчлөх, дүрэм зөрчсөн аффилиатыг хөтөлбөрөөс хасах эрхтэй. Өөрчлөлт нь шинэ захиалгад үйлчилнэ. - Холбоо барих
Асуулт байвал: montempzmon@gmail.com
