

Мөнгөтэй хүмүүсийн нууц нь орлогоо юунд зарцуулж байгааг хяналтандаа байлгадаг, сахилга баттай төлөвлөлт юм. 🔍
Энэ нь авьяас биш, дадал.
Өдөрт 10 секунд л зарцуулна.
Санхүү Төлөвлөгч — таны орлого, зарлага, хадгаламж, зээлийг нэг дор цэгцэлж, ирээдүйн санхүүгийн зорилгодоо хүрэх замыг тодорхой болгодог хувийн санхүүгийн систем.
Сар бүр цалин орно, гэвч хаашаа зарцуулагдсанаа санахгүй. Хадгалах гэсэн боловч тогтмол хийж чадахгүй. Зээлээ хэдийд дуусгахаа мэдэхгүй. Энэ бүхнийг нэг дор БҮХЛЭЭР НЬ ХАРЖ ТӨЛӨВЛӨХ, АЛДААГАА ОЛЖ ХУРИМТЛУУЛЖ ЭХЛЭХ зорилготой хүмүүст зориулж бүтээсэн билээ.
📊 Орлого, зарлагаа сар бүр тодорхой бүртгэж, мөнгөний урсгалаа бодитоор харах
🎯 Хадгаламжийн зорилго тавьж (машин, гэр, аялал…), хэдэн хувь хүрснээ зурагтайгаар мэдрэх
🏦 Зээлээ хянаж, хэдийд бүрэн төлж дуусгахаа тодорхой тооцоолох
🧾 Сар бүр мартдаг төлбөрөө цаг тухайд нь сануулж, дутуу төлөхөөс сэргийлэх
📊 Санхүү Төлөвлөгч таны мөнгөний урсгалыг өдөр, сар, жилээр нь харуулна.
Яагаад үр дүнтэй вэ:
Энэхүү төлөвлөгчийг бид өөрсдөө бодит амьдрал дээр, урт хугацаанд ашиглаж туршсаны үндсэн дээр бүтээсэн. Таны бүх санхүүгийн мэдээлэл зөвхөн танай төхөөрөмж дээр хадгалагдана, интернэт ч шаардлагагүй. Татаад нээхэд л бэлэн хялбар систем💻✔
Өнөөдрөөс мөнгөндөө эзэн болцгооё.
Сарын эцэст «мөнгө хаашаа алга болчихов?» гэж гайхдаг уу? Санхүү Төлөвлөгч таны орлого, зарлага, төлбөр, зээл, хадгаламжийг нэг дор цэгцэлж, мөнгөний чинь урсгалыг ойлгомжтой харуулна.
Сар бүр нэг хуудас. Цалингаа оруулахад апп тогтмол төлбөр, хадгалах дүнг тань хасаад энэ сард чөлөөтэй зарцуулж болох дүн, өдөрт хэд зарцуулж болохыг харуулна. Зарлагаа баруун доод буланд байгаа «+» товчоор хэдхэн секундэд бүртгэнэ.
Төлбөрөө мартахгүй. Түрээс, тог, интернэт, зээлийн төлбөрөө сар бүр тэмдэглэнэ. Хугацаа нь хэтэрвэл апп сануулна. Зээлийн хүү, үлдэгдэл, хэзээ дуусахыг ч автоматаар бодно.
Жилийн эцэст бүтэн дүгнэлт. Та өдөр бүр бүртгэхэд жилийн тойм өөрөө бөглөгдөнө: хэд хадгалсан, юунд хамгийн их зарцуулсан, зээлээс хэр гарсан, хумс, машин угаалга зэрэгт жилд хэд зарцуулсан гэдгийг өнгөт диаграм, sticker-тэй календараар харна.
Таны мэдээлэл зөвхөн танд. Бүх мэдээлэл таны утас эсвэл компьютер дээр л хадгалагдана, хэн ч харахгүй. Утсандаа апп болгоод интернэтгүй ч ашиглана.
БАГТСАН ЗҮЙЛС:
📅 Сар бүрийн хуудас
➕ Нэг товчоор бүртгэх
🧾 Тогтмол төлбөр
💳 Зээл
🎯 Хадгаламжийн зорилго
📊 Жилийн тойм (автоматаар бөглөгдөнө)
💡 Хадгалах 5 арга
✨ Бусад