Дэлгүүр / Гэр бүл, санхүү / 52 weeks challenge
52 weeks challenge
Гэр бүл, санхүү

52 weeks challenge

₮16,500

Төлсний дараа файлаа шууд татна. Мөн имэйл рүү тань очно.

📱 Бүх төхөөрөмж♾ Насан турш⚡ Шууд татна
Нэг кофены үнээр жилийн хадгаламжаа эхлүүл💰💸

Бид бүгд л хуримтлалтай болохыг хүсдэг. Гэхдээ сарын эцэст мөнгө үлдвэл хадгална, цалин нэмэгдвэл хуримтлуулна, боломж гарвал эхэлнэ гэж хойшлуулсаар байдаг. Харин хуримтлал гэдэг их мөнгөтэй болсны дараа хийдэг зүйл биш. Байгаа мөнгөнөөсөө өөртөө үлдээж сурсан үеэс эхэлдэг.

 

💰 52 долоо хоногийн турш зорилгоо биелүүл.
📌 Долоо хоног бүр хуримтлалаа нэм.
🔥 Шантрах үедээ эхэлсэн шалтгаанаа сана.
🏆 Эцсийн долоо хоног хүртэл бууж өгөлгүй яв.

 

Нэг долоо хоног хэцүү байж болно. Нэг сар хүнд байж болно. Гэхдээ түр зуурын бэрхшээлээс болж урт хугацааны зорилгоо бүү орхи. 52 долоо хоногийн дараа чи өөртөө хоёрхон үгийг хэлэх болно: «Би чадсан!»

Дэлгэрэнгүй

52 Week Challenge яаж эхэлсэн бэ?

Анхны санаа нь маш энгийн: 1-р долоо хоногт 1 доллар, 2-р долоо хоногт 2 доллар… 52-р долоо хоногт 52 доллар хадгална. Долоо хоног бүр ердөө нэгээр нэмэгдэх тул анзааралгүй байтал жилийн эцэст 1,378 доллар хуримтлагддаг.

Монголд үүнийг 1,000₮-өөр эхлүүлдэг: 1-р долоо хоногт 1,000₮, 2-р долоо хоногт 2,000₮… 52-р долоо хоногт 52,000₮. Нийтдээ 1,378,000₮ болно. Энэ нь аппын эхний бэлэн сонголт. 2,756,000₮ нь хоёр дахин, 6,890,000₮ нь тав дахин том хувилбар.

Яагаад үр дүнтэй вэ:

  • Бага дүнгээс эхэлдэг. Эхний долоо хоногуудад хадгалах нь амархан тул дадал суухад хялбар.
  • Долоо хоног бүр зорилго тодорхой. «Энэ долоо хоногт хэдийг хадгалах вэ» гэж бодох шаардлагагүй.
  • Аль ч долоо хоногоос эхэлж болдог. Уян хатан учир алдахаас айлтгүй.
  • Утсандаа апп болгоод интернэтгүй ч ашиглана.
  • Мөн дүнгээ тэнцүү хуваах, санамсаргүй дарааллаар хийх хувилбарууд бий.

 

Зарлагагүй өдөр challenge хаанаас эхэлсэн бэ?

Санаа нь «Buy Nothing Day» буюу «Юу ч худалдаж авахгүй өдөр»-өөс эхтэй. 1992 онд Канадын Ванкувер хотод зураач Тед Дэйв анх санаачилж, хэт их хэрэглээний эсрэг нэг өдөр юу ч худалдаж авахгүй байхыг уриалсан.

2010-аад оноос энэ санаа нэг өдрөөс илүү өргөн хүрээтэй болж, блог, YouTube, сошиал медиагаар «No Spend Challenge» нэрээр олны дунд түгсэн. Хүмүүс «зарлагагүй долоо хоног», «зарлагагүй сар», бүр «зарлагагүй жил» гэж өөрсдөдөө сорилт тавих болсон.

Дүрэм нь энгийн: байр, хоол хүнс, тээвэр зэрэг зайлшгүй зардлаас бусад зүйлд мөнгө зарахгүй өдөр бол зарлагагүй өдөр. Кофе, зууш, онлайн захиалга, гэнэтийн худалдан авалт гэх мэт жижиг зардлаас татгалзана.

  • Жижиг зардал анзаарагдана. Өдөр бүр зардаг 5–10 мянган төгрөг сард хэдэн зуун мянга болдгийг хүмүүс ихэвчлэн мэддэггүй.
  • Худалдан авалт бүрийн өмнө «надад үнэхээр хэрэгтэй юу?» гэж бодох дадал суурьшина.

Эдгээр бүгд нэг дор.

БУЦАХ ЗАМГҮЙ. ЭХЭЛСЭН БОЛ ДУУСГА. 🔥

 

52 долоо хоног. 365 хоног. Нэг зорилго. Хэзээнээс ч эхэлж болно. Цаг хугацаа урссаар л байна…

Шийдвэрээ өнөөдөр гарга. Ирээдүйн өөртөө үлдээх мөнгөө өнөөдрөөс эхэл. 🤎

52 weeks challenge₮16,500