Дэлгүүр / Гэр бүл, санхүү / Санхүү төлөвлөгч
Санхүү төлөвлөгч
Гэр бүл, санхүү

Санхүү төлөвлөгч

₮29,900

Төлсний дараа файлаа шууд татна. Мөн имэйл рүү тань очно.

📱 Бүх төхөөрөмж♾ Насан турш⚡ Шууд татна

Мөнгөтэй хүмүүсийн нууц нь орлогоо юунд зарцуулж байгааг хяналтандаа байлгадаг, сахилга баттай төлөвлөлт юм. 🔍

Энэ нь авьяас биш, дадал.
Өдөрт 10 секунд л зарцуулна.

Санхүү Төлөвлөгч — таны орлого, зарлага, хадгаламж, зээлийг нэг дор цэгцэлж, ирээдүйн санхүүгийн зорилгодоо хүрэх замыг тодорхой болгодог хувийн санхүүгийн систем.

Сар бүр цалин орно, гэвч хаашаа зарцуулагдсанаа санахгүй. Хадгалах гэсэн боловч тогтмол хийж чадахгүй. Зээлээ хэдийд дуусгахаа мэдэхгүй. Энэ бүхнийг нэг дор БҮХЛЭЭР НЬ ХАРЖ ТӨЛӨВЛӨХ, АЛДААГАА ОЛЖ ХУРИМТЛУУЛЖ ЭХЛЭХ зорилготой хүмүүст зориулж бүтээсэн билээ.

📊 Орлого, зарлагаа сар бүр тодорхой бүртгэж, мөнгөний урсгалаа бодитоор харах
🎯 Хадгаламжийн зорилго тавьж (машин, гэр, аялал…), хэдэн хувь хүрснээ зурагтайгаар мэдрэх
🏦 Зээлээ хянаж, хэдийд бүрэн төлж дуусгахаа тодорхой тооцоолох
🧾 Сар бүр мартдаг төлбөрөө цаг тухайд нь сануулж, дутуу төлөхөөс сэргийлэх

📊 Санхүү Төлөвлөгч таны мөнгөний урсгалыг өдөр, сар, жилээр нь харуулна.

Яагаад үр дүнтэй вэ:

Энэхүү төлөвлөгчийг бид өөрсдөө бодит амьдрал дээр, урт хугацаанд ашиглаж туршсаны үндсэн дээр бүтээсэн. Таны бүх санхүүгийн мэдээлэл зөвхөн танай төхөөрөмж дээр хадгалагдана, интернэт ч шаардлагагүй. Татаад нээхэд л бэлэн хялбар систем💻✔

Өнөөдрөөс мөнгөндөө эзэн болцгооё.

Дэлгэрэнгүй

Сарын эцэст «мөнгө хаашаа алга болчихов?» гэж гайхдаг уу? Санхүү Төлөвлөгч таны орлого, зарлага, төлбөр, зээл, хадгаламжийг нэг дор цэгцэлж, мөнгөний чинь урсгалыг ойлгомжтой харуулна.

Сар бүр нэг хуудас. Цалингаа оруулахад апп тогтмол төлбөр, хадгалах дүнг тань хасаад энэ сард чөлөөтэй зарцуулж болох дүн, өдөрт хэд зарцуулж болохыг харуулна. Зарлагаа баруун доод буланд байгаа «+» товчоор хэдхэн секундэд бүртгэнэ.

Төлбөрөө мартахгүй. Түрээс, тог, интернэт, зээлийн төлбөрөө сар бүр тэмдэглэнэ. Хугацаа нь хэтэрвэл апп сануулна. Зээлийн хүү, үлдэгдэл, хэзээ дуусахыг ч автоматаар бодно.

Жилийн эцэст бүтэн дүгнэлт. Та өдөр бүр бүртгэхэд жилийн тойм өөрөө бөглөгдөнө: хэд хадгалсан, юунд хамгийн их зарцуулсан, зээлээс хэр гарсан, хумс, машин угаалга зэрэгт жилд хэд зарцуулсан гэдгийг өнгөт диаграм, sticker-тэй календараар харна.

Таны мэдээлэл зөвхөн танд. Бүх мэдээлэл таны утас эсвэл компьютер дээр л хадгалагдана, хэн ч харахгүй. Утсандаа апп болгоод интернэтгүй ч ашиглана.

БАГТСАН ЗҮЙЛС:

📅 Сар бүрийн хуудас

  • Энэ сард чөлөөтэй зарцуулж болох дүн, өдөрт хэд зарцуулж болохыг харж болно
  • Орлого, хадгалах дүн, тогтмол төлбөрөө хянах сарын төлөвлөгөө
  • Бүх гүйлгээгээ нэг жагсаалтаас харах боломжтой
  • «Юунд зарцуулав»: ангиллаар хуваасан график
  • Ангилал бүрт сарын хязгаар тогтоож, хэтрэхэд анхааруулга авна
  • Өдөр бүрийн зарлагын график, сарын өдрүүдийн өнгөт календарьтай
  • Сарын тэмдэглэлээ бичих хэсэг

➕ Нэг товчоор бүртгэх

  • Зарлага, орлого, хадгаламжаа хэдхэн секундэд бүртгэнэ
  • Хумс, сормуус, бензин, машин угаалга, хими цэвэрлэгээ, эм гэх мэт бэлэн сонголтууд
  • Өөрийн нэрээр нэмж, дараа нь товчоор дахин ашиглах боломжтой

🧾 Тогтмол төлбөр

  • Түрээс, тог, дулаан, СӨХ, интернэт, утасны төлбөрөө сар бүр тэмдэглэх хэсэг
  • Тог, дулаан зэрэг сар бүр өөр гардаг төлбөрийн дүнг тухайн сардаа бичиж болно
  • Хугацаа хэтэрсэн төлбөрийг улаанаар сануулна

💳 Зээл

  • Үлдэгдэл хүүтэйгээ автоматаар бодогдоно
  • Зээл хэзээ дуусахыг харж болно
  • «Нэмж төлбөл хэдэн сар эрт дуусах вэ?» тооцоолуур

🎯 Хадгаламжийн зорилго

  • Аялал, ослын сан, шинэ утас гэх мэт зорилгоо тавих боломжтой
  • Явц нь Монгол дэвсгэртээр овоорч харагдана

📊 Жилийн тойм (автоматаар бөглөгдөнө)

  • Хадгаламжийн өсөлт, зээлээс гарах явц
  • 365 өдрийн зарлагаа өнгөт зураглалаар харж болно
  • Сар бүр юунд зарцуулснаа харьцуулах 12 жижиг диаграм
  • 12 сарын орлого, зарлагыг нэг хүснэгтээс харах боломжтой
  • Аль сард ямар төлбөр төлснөө шалгах ✓ хүснэгт
  • Хумс, машин угаалга зэрэг давтагддаг зарлагаа сар сараар хянана
  • Өнгөт sticker-тэй жилийн календарь
  • «Хумсанд 215,000₮ · 5 удаа» гэх мэт жилийн дүгнэлт
  • Хэвлэж, PDF болгон хадгалах боломжтой

💡 Хадгалах 5 арга

  • Какэбо, Дугтуй, 50/30/20, Эхлээд өөртөө төл, 30 хоног хүлээх
  • Өөрт тохирох аргаа сонгоход сар бүрийн хуудсанд тань харагдана

✨ Бусад

  • Шөнийн горимтой
  • Утсандаа апп болгож, интернэтгүй ашиглах боломжтой
  • Мэдээлэл зөвхөн таны төхөөрөмж дээр хадгалагдана. Нөөц татаж, шинэ утсан дээрээ сэргээж болно
  • Олон жил ашиглана: энэ онд үлдсэн зээл, хадгаламж тань дараа жилдээ хадгалагдана, өмнөх онуудын мэдээлэл хадгалагдана
Санхүү төлөвлөгч₮29,900