Student Planner танд хэрэгтэй юу?

Орчин үед сурагч, оюутнуудын ачаалал улам нэмэгдэж, мэдээллийн урсгал тасралтгүй болсон энэ үед Student Planner бол зүгээр нэг сонголт биш. Энэ бол өөрийгөө удирдахад туслах зайлшгүй хэрэгцээ болжээ.

Сурагч, оюутнуудын амьдрал гаднаас харахад энгийн мэт боловч дотроо бол тасралтгүй шахалт, олон сэдэв хичээлийн даалгаварууд, шалгалтууд, төсөл, клуб, цагийн ажил, хувийн зорилго, гэр бүлийн төлөвлөгөө, найзууд чөлөөт цагаа зохицуулах … бүгд нэг дор давхцаад ирдэг шүү дээ. Тийм үед бид өөрсдөө ч анзааралгүйгээр эмх цэгцээ алдаж, давж чадахгүй юм шиг санагдаж эхэлдэг.

Гэхдээ нэг сонирхолтой зүйл бий. Сайн суралцдаг, төлөвлөгөөтэй, өөртөө итгэлтэй сурагч, оюутнууд бараг бүгдээрээ нэг зүйлийг хийдэг. Энэ бол — өөрийн Digital Planner-ийг суулгаж төлөвлөгөөгөө маш сайн тодорхойлсон байдаг.

Та даалгавраа хийх гэж суудаг ч яг алийг нь эхэлж хийхээ мэдэхгүй эргэлздэг үү? Хичээл, шалгалтын хуваарь маш олон санагдаж, хааяа аль нь хэзээ байсныг будилдаг уу? Хичээлийн ачаалал их үед амжихгүй мэт мэдрэмж төрдөг үү? Өдрийн төгсгөлд юу хийсэн, юу хийгээгүй орхисноо мартаж санаад хэцүү санагддаг уу? Хэрвээ эдгээрээс дор хаяж нэг нь танд танил сонсогдож байвал Student Planner бол танд яг тохирох хэрэгсэл гэдэг нь баталгаатай.

Student Planner бол зүгээр нэг хичээлийн дэвтэр биш. Энэ бол таны тархины туслах юм. Та бүх ажлаа тархиндаа эмхлэх гэж яддаг бол тэр бүхнийг төлөвлөж, хуваарилж, дарааллаар нь цэгцлэхэд танд туслана гэхээр яанзтай байгаа биз. Юу хийх нь тодорхой үед шууд хийхдээ л төвлөрнө.

Эндээс шууд татан аваарай. ЧИ ХАМГИЙН САЙНААРАА ХИЧЭЭЖ БАЙГАА ШҮҮ. Амжилт хүсье! ✨🚀🌟

Read More

✨ Цаасан дэвтэр Vs Digital Planner

Амьдралаа төлөвлөх хамгийн түгээмэл хоёр арга бол цаасан дэвтэр болон digital planner. Хоёулаа өөрийн давуу талтай ч хэрэглэгчид өдөр бүр…

Shopping cart

1

Subtotal:  22,000

View cartCheckout